2019-1-11
бѳѳ болох дон
Миний бие энэ жил 44 настай болж байна.Би улаанбаатарт тѳрж ѳссѳн боловч аав минь ховд аймаг,ээж минь хѳвсгѳл аймгийн гаралтай хүмүүс байсан билээ.Миний ээжийн минь ээж удган хүн байсан.Соц.ын үед их нуугдмал байсаныг муухан санадаг юм.Би удам дамжсан бѳѳгийн онгодтой холбогдоод 10 гаран жил болж байна.Энэ хооронд маш их зүйлийг үзэж туулжээ.Сүүлийн хэдэн жил бѳѳ мѳргѳлтэй орооцолдож амь нас эд хѳрѳнгѳ сэтгэл санаагаараа хохирч тэрч байтугай гэр бүлээрээ тоглож байгаа маш олон тохиолдол гарч байгаад сэтгэл маш эмзэглэж явдагаа илэрхийлмээр санагдаж энэхүү блогт нэгдэн орлоо.Надад үзүүлж харуулж засуулах гэж ирдэг хүмүүсийн дунд тохиолдож буй бѳѳ мѳргѳлийн буруу замаар явахад хэрхэн хохирч,тѳѳрѳлдѳн буй талаар бичиж байх болно.
Бичсэн: zayach | цаг: 01:15 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
idiomatic-dormant